У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үеийн нь асуудлаар буруутгах нь

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, УИХ-ын дарга асан М.Энхболд нарыг АТГ-т шалгуулахаар өгч буй бололтой. Энэ жагсаалтад өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нар ч нэмэгдэх биз. Тэрбээр Засгийн газрын 2022.11.30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудыг танилцуулангаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хийсэн хяналт, шалгалтын талаарх мэдээлэл дээр бараг бүтэн цагийг зориулан бухимдав. Ингэхдээ хэд хэдэн ноцтой зүйл дурьдсаны нэг нь дээрх албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар өгч байгаа гэх ойлголт төрүүлэхүйц агуулгыг хэдэнтээ давтлаа. Ингэхдээ тэр хувийн хэвшлийн бизнесийн нэр хүндэд бүдүүлгээр халдан байсхийгээд л Кью эс си, Худалдаа хөгжлийн банк … Continue reading У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үеийн нь асуудлаар буруутгах нь